Мэдээллийн системийн талаар


Мэдээллийн систем

Аж ахуйн нэгжийн НББ-н мэдээллийн систем нь программ хангамжаас гадна сүлжээ, өгөгдлийн сан, сервер, бүртгэлийн бодлого, дэмжлэг үзүүлэх дэд системүүд, удирдлагын мэдээллийн хэрэгцээ, гадаад, дотоод хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл зэрэг өргөн хүрээний ойлголт юм. Эдгээрийг мэдээлэл /өгөгдөл – data/, программ хангамж /software/, тоног төхөөрөмж /hardware/ гэж ерөнхийлөн ойлгож болох юм. Орчин үеийн мэдээллийн систем нь ERP төрлөөр буюу байгууллагын хэмжээнд бүх үйл ажиллагаа, бүх ажиллагсдыг хамруулан мэдээлэл цуглуулснаар богино хугацаанд үр дүнтэй буюу үйл ажиллагааны алдагдалгүй ажиллахад чиглэх болсон.

Системийн судалгаа /Систем анализ/. Байгууллагын үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хоорондын уялдаа холбоог судлан хэрэглэгчдийн орох, гарах мэдээллийн урсгалыг тодорхойлсноор мэдээллийн сан, өгөгдлийн сан, сүлжээ, тоног төхөөрөмжийн хэрэгцээг гаргана. Энэ нь мэдээллийн систем байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хэсэг юм.
Төсөл боловсруулах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах аргачлал, зааварчилгаа, төлөвлөгөөг гаргана.
Төлөвлөгөөнд судалгаа, мэдээллийн бүтэц, программ хангамжийн болон сүлжээний дизайн, тоног төхөөрөмжийн минимум шаардлагыг тусгасан байх ба төсвийг тогтооно.
Судалгааны багт байгууллагын дээд түвшний удирдлагаас заавал нэг хүн орсон байх нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг. Системийн анализ хийж буй хүн нь бусад ажиллагсадтай нийцтэй, тухайн салбарын талаар маш сайн мэдлэгтэй, анхааралтай сонсож чаддаг /өөрийн санаагаа эхэлж ярих шаардлагагүй/, шинийг эрэлхийлэгч, сониуч, software, hardware-н маш өндөр мэдлэгтэй, туршлагатай /олон зүйл хийсэн, үр дүн гаргасан/, бичиг хэрэг боловсруулах чадвар сайтай байвал зохимжтой.
Судалгааны ажлын эхний үе шатанд байгууллагын бүтэцтэй танилцсаны дараа нэгжүүдийн үүргийг тодорхойлох, ажлын байр нэг бүрийн мэдээллийн хэрэгцээ, мэдээллийн орох гарах урсгалыг тогтооно. Энд маш их хугацаа зарцуулдаг тул олж авсан бүх мэдээллээ тэмдэглэн авах нь чухал, жижиг зүйлийг ч орхиж болохгүй, маш анхааралтай ажиллана.
Хоёрт мэдээллийн давхцал, дутуу мэдээллийг илрүүлэн мэдээллийн сангийн бүтэцийг гаргана. Эндээс мэдээллийн урсгалын схемийг гаргаснаар хэр хэмжээний төсөл болохыг тодорхойлно. Энэ ажлыг хэр сайн хийснээс хамааран төсөв маш тодорхой болно.
НББ-ийн МС-ийн хувьд бүртгэлийн бодлого, горимыг тодорхой боловсруулсан байна.
Төсөв зохиохдоо төслийн үе шат бүрээр шаардлагатай зардлыг /хүн, цаг, төлбөр/ тооцно. Мөн хэд хэдэн дэд систем болгон төсвөө хийж болно. Учир нь төслийг санхүүжүүлэх боломжгүй бол дэд системүүдийг шат дараатай хэрэгжүүлэх замаар системийг бүрэн хэрэгжүүлэх арга байдаг. Төсвийг зөвшөөрсөн тохиолдолд багаа бүрдүүлнэ.

Мэдээллийн санд хэрэгцээт бичиг баримт, өгөгдлийн санг хамруулан ойлгож болно. Дотоод хэрэгцээндээ ашиглах зорилго бүхий хэрэгцээт бичиг баримт нь байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрүүд, дүрэм, журам, тайлан гм, гаднаас хууль, тогтоол, стандарт, эрх зүйн бичиг баримтууд, олон улсын болон өөрийн орны бусад байгууллагуудын зах зээл, бараа бүтээгдэхүүний г.м судалгаануудыг файл хэлбэрээр бэлтгэгдсэн байна.
Өгөгдлийн сан нь гадна дотны хэрэглэгчдэд зориулан боловсруулагдсан программ хангамж ашиглан бий болгосон мэдээлэл. Өгөгдлийн сангийн дизайныг /бүтэц, хамгаалалт, нөөцлөлт, нэгтгэх/ гаргана. МSSQL, Oracle, MySQL, MSAccess г.м SQL загвар бүхий өгөгдлийн санг өргөнөөр ашигладаг. Table, query, procedure.
Өгөгдлийн сангийн зохион байгуулахдаа анхаарах зүйл нь мэдээлэл бүрэн байх, нэг мэдээллийг дахин оруулахгүй байх, мэдээллүүдийн хоорондын уялдааг тогтоох юм. Сайн бүтэц гаргах нь программ хангамж боловсруулахад хялбар, мэдээлэл боловсруулалтын хурд өндөр байх, хадгалагдах хэмжээ бага зэрэг давуу талууд бий болдог.

Программ хангамж. Мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээнд зориулан тусгайлан боловсруулсан компьютерийн программ. Жишээ нь Microsoft Navision /бүртгэлийн/ ба Microsoft Dynamics /ERP/
Системийн судалгаа хийж байгууллагын онцлогт тохирох программыг захиалах /боловсруулах/ нь зохимжтой. Нягтлан бодох бүртгэлийн олон программ хангамж байдаг ч байгуулагын үйл ажиллагаанд тохирох, мөн тохируулах боломжтойг сонгох нь чухал.
Захиалга /даалгавар/ өгөхдөө өөрсдийн хэрэгцээ шаардлагаа /системийн судалгаа/ бүрэн гүйцэт гаргаж өгөх нь төслийн үр дүнд сайнаар нөлөөлнө. Жишээ нь бага хугацаа зарцуулна.
Программ хангамжийг боловсруулахдаа код бичих стандартыг баримтлах нь чухал байдаг. Хэсэг хугацааны дараа юу хийж байснаа бүрэн санаж чаддаггүй, нөгөө талаас программ зохиогч ажлаасаа гарсан тохиолдолд үргэлжлүүлэн хийх хүнд хялбар байдаг. Мөн бэлэн болсон программ хангамжийн хувьд эх кодийг тусад нь авч хадгалах шаардлагатай.
Программ хангамжийг боловсруулах явцад тестлэх нь богино хугацаанд зардал багатайгаар гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг. Тест хийх өгөгдлийг урьдчилан цогц байдлаар бэлтгэсэн байх нь чухал. Жишээ нь НББ-ийн хувьд өнгөрсөн аль нэг улирлын ажил гүйлгээ байж болно. Учир нь үр дүн нь мэдэгдэж байгаа болохоор тестлэхэд хялбар.
Программ хангамжийг дахин суурилуулах шаардлага байнга гарч байдаг тул бэлэн болсон программ хангамжийг суурилуулахад /installation/ аль болох хялбар байх арга замыг сонгоно. Сүүлийн үед вэб программчлал хүчтэй хөгжиж байгаа ба вэб орчинд энэ ажил маш хялбар болсон.
Программ хангамжийг бэлэн болохтой хамт хэрэглэгчдийг сургах ажлыг зохион байгуулах нь шаардлагатай, үүнд хэрэглэгчдэд гарын авлага /help/ бэлдэж өгнө. НББ-ийн хувьд практик сургалт илүү өгөөжтэй байдаг.

Сүлжээний орчин. Программ хангамж ажиллах нөхцлийг бүрдүүлэх, мэдээллийн урсгалын хэмжээг тооцох, технологийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж сүлжээний загварыг гаргана. Хамгаалалт, нууцлал, нөөцлөлтийн аргачлалыг боловсруулсан байна.

Тоног төхөөрөмж. Мэдээллийн системийг хөдөлгөх хэрэгсэл болох компьютер, сервер, хэвлэгч, хувилагч, сүлжээний төрөл бүрийн төхөөрөмжүүд, мэдээлэл боловсруулах бусад хэрэгсэлүүдийг энэ хэсэгт авч үзнэ. Ер нь программ хангамжийн тест хийх үед бэлэн болгох буюу төслийн хэрэгжилтийн сүүл үед тоног төхөөрөмжөө худалдан авах нь ашигтай байдаг. /шинэ технологи, хямд үнэ г.м/

Системийг сайжруулах. Технологийн хөгжил, байгууллагын мэдээллийн хэрэгцээ, үйл ажиллагааны өргөжилт зэргээс хамааран системийг сайжруулах шаардлага гардаг. Сайн боловсруулагдсан системийг сайжруулахад хялбар байдаг ба хэрхэн хялбар аргаар өөрчлөх боломж байгааг системийг боловсруулах явцад бүрдүүлсэн бичиг баримтаас харж болно. Харин системийн шинэчлэлт хийх нь нарийн төвөгтэй ажил байдаг ба судалгааг дахин хийж, хэрэгцээ шаардлагаа боловсруулж системийг анхлан хийж байгаатай адилаар гүйцэтгэнэ.

Мэдээллийн системийн үнэ цэнэ. Нэг талаас хүний оюуны бүтээл, нөгөө талаас байгууллагын өмч гэсэн ойлголт юм. Хэдий хэмжээний зардлаар бүтсэн, хэдий хугацаагаар ашиглах зэргийг тооцон хөрөнгийн үнэлгээг тогтооно. Сайжруулалтын зардал, ашиглалтын зардалыг давхар тооцно.
Өмнө байсан системээс юугаараа илүү, давуу талыг тогтоон харьцуулж төслийн үр дүн буюу өгөөжийг хэмжих боломжтой. НББ-ийн МС-н хувьд хэмнэсэн цаг хугацаа, мэдээллийн хүрэлцээ хэр байгаа, бусад хэрэглэгчдийн ашиглаж буй мэдээллийн хэмжээ, ажиллах хүчний тоо зэргээр үр ашгийг тооцож болох юм.

Эцэст нь дурьдахад эхлэл хэсэгт байгаа үйл ажиллагааны алдагдалгүй байх гэдэг ойлголт нь НББ-ийн МС хувьд санхүүгийн бүртгэлийн мэдээллийг цаг алдалгүй /жишээ: кассын машин/ оруулах, уг мэдээллийг олон янзаар боловсруулан хэрэгцээт мэдээлэл болгон хувирган бусад хэрэглэгчдэд хүргэх /жишээ: удирдлагын шийдвэр гаргалт, нөөцийн төлөвлөлт, үнэ тогтоох, маркетинг хийх / тухай юм. Өнөө үеийг “мэдээллийн” гэж тодотгож байгаа нь үйл явдлын тухай мэдээллийг тухай бүрт нь мэдэгдэхийг хэлж буй юм. Мэдээллийн хэрэгцээ, мэдээлэл хүрэх хурд нь бизнесийн үйл ажиллагаанд илүү мэдрэгдэж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болсон.

About these ads
This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s